УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.
Тэд өмнөх сонгуулиудын жишээнээс харахад, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжтэй биш байгаа. Мөн сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх талаарх зааврыг дохионы хэлээр хүргэх, брайл үсгээр бичсэн саналын хуудас хэвлэх, тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг санал авах байранд бий болгох шаардлагатай байна. 2008 оны сонгуулиар санал авах байрууд дээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдсэн ч 2012 оны сонгуулиар үгүй болчихсон. Тиймээс эдгээрийг хуульчилж өгөх хэрэгтэй байна.
Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхтэй. УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоодог шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд квот олгох санал гаргаж байна” гэлээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,000 орчим иргэн байгаа нь нийт сонгогчдын 10 хувийг эзэлдэг байна.
1 comment
Зөв шүү дэмжиж байна.Нэг ч гсн суудал авдаг байх хэрэгтэй.Тэгэж байж амьдралтай ойрхон хууль дүрэм гарна.Харин сонгогдох хүнээ сайн мэдлэгтэй чадалтай та бүгдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг гаргах хэрэгтэй шүү.Амжилт