2019-12-09 17:311min00

Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо

c35424e7f7b521091e599d7a08154cbc_x3

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн-2030” төслийн хүрээнд залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Тус төвийн нээлт 12 дугаар сарын 06-ны өдөр Хаб инновацын төвд болов.

Идэвхжилтийн төв нь залуучуудад өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслахаас гадна хэрэгтэй мэдээлэл, загвар, үйлчилгээгээр хангах бөгөөд уг төв нь эдгээр санаагаа бусад залуустай хамтран хэрэгжүүлэх боломжийг олгох аж.

Залуучууд та бүхнийг Идэвхжилтийн төвөөр зочилж, өөрт байгаа санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг авахыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй