Өмнөд Африкийн бүсгүй “Miss Universe” –ийн титмийг хүртжээ

АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод өчигдөр “Miss Universe” наадмын сүүлийн шатны шалгаруулалт болж өнгөрлөө. Дэлхийн гоо бүсгүйчүүдийн уралдаан тэмцээнүүдээс чансаагаараа эхний дөрөвт багтдаг тэмцээний энэ удаагийн ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Зозибини Тунзи шалгарчээ.

Усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз зэрэг шалгаруулалтад амжилттай оролцож, асуулт хариултад бүдрээгүй Тунзи “Надтай адил арьстай, надтай адил үстэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлж өссөн. Мөн надтай адилхан эмэгтэйчүүдийг хэзээ ч үзэсгэлэнтэй гэж хардаггүй тийм л орчинд би өссөн. Өнөөдөр энэ бүгдийг дуусгах цаг ирсэн гэж би бодож байна. Би хүүхдүүд миний царайг руу эгцлэн хараасай, хүмүүс миний оронд өөрсдийгөө тавьж үзээсэй гэж хүсч байна” хэмээн хэлсэн нь маш олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ.

Түүнтэй хамт Мексик, Пуэрто Рикогийн гоо бүсгүйчүүд эцсийн шатанд тунан үлдсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн