УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хоригийн асуудлыг хэлэлцлээ.
-1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
-2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн,
-нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг,
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлт гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн МАН-ын УИХ дахь бүлэг Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхийг хориглосон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч байгаагаа мэдэгдэв. Үлдсэн гурван асуудлыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд мөн Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авахгүй хэмээн шийдсэн байна.