Хүний дархлал хомсдолын вирусийн шинэ дэд зүйлийг илрүүлсэн талаараа олон улсын эрдэмтэд мэдээлж, сэрэмжлүүлж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ХДХВ-ийн шинэ дэд зүйл анх удаа илэрсэн нь энэ бөгөөд үүнийг латин “L” үсгээр тэмдэглэх болжээ. Тодруулбал, ХДХВ-1 хэлбэрийн хамгийн түгээмэл, аюултай “М” бүлгийн “L” вирус гэсэн үг юм. Одоогийн байдлаар энэхүү вирус гурван өвчтөнд илрээд буй юм.
Гэвч халдвар авсан хүний тоо хэдэн зуу ч байж магадгүй гэдгийг анхааруулжээ. Судлаачдын үзэж буйгаар, илэрсэн нь л энэ цагт болохоос шинэ гэж байгаа дээрх вирус өмнө нь ч байсан.
ХДХВ байнга хувьсдаг нь шинэ дэд зүйл гарч ирэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Дэд зүйл “L”-ийг илрүүлэн, нээсэн нь ХДХВ-ийн төрөл зүйл үүсэх механизмыг илүү сайн ойлгоход тусалсан дэвшил гэж эрдэмтэд санал нэгтэй байгаа аж.