АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт Уйгаруудын хүний эрхийн төслийг баталсан бөгөөд АНУ-ын шийдвэр гаргагчид Уйгар иргэдийн эрхийг зөрчсөн хэрэгт оролцсон БНХАУ-ын албан хаагчдад шийтгэл ногдуулахаар төлөвлөсөн талаараа мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулж Бээжин АНУ-ыг Шиньжяны хүний эрхийн байдлыг дур зоргоороо гүтгэж, Хятад улсын хэт даврах үзлийг арилгах, терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг харлуулж, Хятадын засгийн газрын Шиньжянд явуулж буй бодлогыг гүтгэн доромжилсон.
Энэ нь олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буй хэрэг юм. Үүнд Хятадын тал ихээхэн хилэгнэж, эрс эсэргүүцэж байна хэмээн мэдэгджээ.