2019-12-06 15:511min00

“Хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна

c03103__MPA8400_x974

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд зохион байгуулагдаж байна

Тэмцээний эхний шатанд дүүргүүдийн ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгарууллаа.

Тус тэмцээнд эхний шатанд шалгарсан 25 сургуулийн 9-10 насны 200 хүүхэд өнөөдрийн “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна.

Уг тэмцээн нь таван үе шатаар шүд угаалтын аваргаа шалгаруулах бөгөөд үүнд :

  1. Хүлээх өртөө
  2. Тест бөглөж мэдлэгээ шалгуулах, жигнэмэг идэж зориудаар шүдэндээ өнгөр тогтоох өртөө
  3. Шүд угаах өртөө
  4. Угаасан шүдийг будах өртөө
  5. Будагдсан өнгөрийг үнэлэх өртөө