“Нанду” хувийн мэдээллийг хамгаалах судалгааны төв Хятадын эрх баригчдын ашиглаж эхлээд удаагүй байгаа нүүрний төрх таних системээр төлбөр хийх технологийн талаар судалгаа хийсэн бөгөөд энэ судалгааны дүнг The Financial Times сонин Пүрэв гаригт мэдээлжээ. Шинэ технологийг орон даяар метроны станц, сургууль, худалдааны төвүүдэд суурилуулан, энэ системээр төлбөр хийж эхэлсэн байгаа.
Судалгаанд оролцогчдын 74 хувь нь иргэд хувийн байцаалтаа баталгаажуулж үйлчилгээнд хамрагдсан талаараа өгүүлсэн бол 6152 хүн энэ технологи нь хүний хувийн мэдээллийг алдах аюултай тулгарах вий гэж санаа зовж байгаагаа хэлжээ.
Энэ нь эх газрын Хятадын шинэ технологийн тухай олон нийтийн санаа бодлыг судлах анхны томоохон судалгааны нэг болсон байна. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь нүүр царай таних системийн операторууд аюулгүй байдлын хэмжүүр мөн үү, биш үү гэдэгт санаа зовж байгаагаа мөн хэлжээ.
Эх сурвалж: ВВС