Энгийн, хэрэглэхэд хялбар мөртлөө гайхалтай сайн эдгээр маркетингийн програмууд үнэгүй хувилбартай тул ашиглахгүй бол алтан боломжийг алдаж байна гэсэн үг.
1. Google Analytics
Үнэгүй гэхэд вэб хандалтын маш олон төрлийн шинжилгээ хийж болох програм. Би магадгүй нийт боломжийнх нь 5 хувийг л ашигладаг. Хандалтын өсөлт бууралтын трэнд, нэгж хандалтын үед үзэж буй хуудсын тоо, үргэлжлэх хугацаа, ойлтын хувь (эхний хуудсаас гарч явах хувь), аль сувгуудаас хандалт орж байна зэрэг үзүүлэлтүүдийг би байнга хардаг. Гар утасны апп нь ч тун дажгүй.
- Вэб хуудас: https://analytics.google.com
- Апп: App Store, Play Store
2. Canva
График дизайн, контентын маш энгийн мөртлөө сайн програм. Цаанаасаа бэлдсэн олон төрлийн темплэйтүүдийг ашиглан өөрийн дизайныг маш хурдан бүтээх боломжтой. Дараа нь jpg, png, pdf зэрэг форматуудаар татаад авчихдаг. Өөрийн зурагнуудаа оруулаад үнэгүй ашиглах бүрэн боломжтой.
Би одоо сарын $12.95 үнэтэй хувилбарыг ашигладаг хэдий ч өмнө нь үнэгүй хувилбарыг нь удаан ашиглаж байсан. Презентаци, сошиалын постууд, цахим ном, танилцуулга хийхэд зэрэгт байнга ашигладаг. iPhone дээр хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй хэдий ч iPad дээр бол тун дажгүй.
- Вэб хуудас: https://www.canva.com
- Апп: App Store
3. SurveyMonkey
Судалгааны энэ програмын үнэгүй хувилбар 10 асуулттай судалгаанд 100 хариулт авах хязгаарлалттайгаар ашиглаж болно. Энэ нь туршиж үзэх, магадгүй жижиг судалгаануудыг хийчихэд хангалттай боломж. Танай байгууллагад хэрэгцээтэй, үр дүнтэй нь харагдвал дараагийн хувилбар нь сарын $35-оос эхэлдэг тул үнэтэй хувилбарт шилжихэд бүр өндөр зардалтай бол биш.
- Вэб хуудас: https://www.surveymonkey.com
- Апп: App Store, Play Store
4. Hotjar
Энэ програмын кодыг вэб хуудсандаа байршуулснаар хэрэглэгч танай вэбийг хэрхэн хэрэглэж байгаа тухай маш хэрэгтэй шинжилгээнүүдийг хийж болдог. Жишээ нь: хэрэглэгч танай вэб хуудасны хаана нь дарж байна, хэрхэн доош дээш гүйлгэж байна, хуудсууд хооронд хэрхэн шилжиж байна гэх мэт. Вэб хуудсаа яаж оновчлох, сайжруулах хэрэгтэйг хүмүүсийн үйлдлээс шинжлээд, хэлээд өгдөг гэсэн үг. Үнэгүй хувилбар нь өдрийн 2,000 хуудас үзэлтээр хязгаарлагддаг.
- Вэб хуудас: https://www.hotjar.com
5. Zoom
Видео конференц, вэбинар хийхэд хямд бөгөөд хялбар шийдэл. WebEx, GotoMeeting-тэй харьцуулахад илүү хямд. Үнэгүй хувилбар нь 50 хүртэл хүн оролцож болдог.
- Вэб хуудас: https://zoom.us
- Апп: App Store, Play Store
6. Wistia
Бүх төрлийн бизнесүүд видео контентоо байрлуулж болох платформ. Youtube дээр видеогоо байрлуулж болох байтал яагаад Wistia гэж? Видео үзэлтээс сэжим үүсгэх, шинжилгээ дүгнэлт хийх, видео хайлтаас ирэх хандалтыг вэб хуудсандаа авах кэрэг давуу талууд бий. Үнэгүй хувилбарыг ашиглан 3 видео хост хийх боломжтой. Видео контент олноор бүтээж эхлэхтэй холбогдон Pro хувилбарыг ашиглахаар бид төлөвлөж байна. Манай агентлагийн ашигладаг HubSpot маркетинг, борлуулалтын програм хангамжуудтай интеграц хийж болдог.
- Вэб хуудас: https://wistia.com
7. Hootsuite
Сошиал медиа сувгуудаа нэг дороос удирдах, пост хийх, хуваарь оруулах, шинжилгээ ба мониторинг хийх, сошиал кампанит ажил (уралдаан, сонжоо, г.м.) зохион байгуулах зэрэг олон боломжтой энэ програмын үнэгүй хувилбарыг ашиглан 3 сошиал аккаунт удирдаж болдог.
- Вэб хуудас: https://hootsuite.com
- Апп: App Store, Play Store
Би өмнө нь ижил төстэй гэхдээ илүү энгийн шийдэл болох buffer.com ашигладаг байсан. Одоо HubSpot ашиглаж байна.
ХОЛБООТОЙ: Сошиал медиа маркетинг хэрхэн нэг цэгээс хийх вэ?
8. MailChimp
Яагаад ч юм сармагчин, бичний нэртэй програмууд их сайн байдаг бололтой. И-мэйл маркетингийн маш сайн шийдэл болох MailChimp-ийг та 2,000 контакт, сарын 12,000 и-мэйл хүртэл үнэгүй ашиглаж болдог. Үнэтэй хувилбар нь 10 доллараас эхэлдэг тул контактын тоо өссөн ч бүр тийм өндөр үнэтэй болчихгүй гэсэн үг. И-мэйлийн тун загварлаг темплэйтүүдийг нь ашиглах, контактууд сегментчилэх гээд олон боломжууд бий. Спамдах бус харин зөв хүнд зөв мэдээллийг зөв цагт илгээх нь и-мэйл маркетинг амжилттай болгодог.
HubSpot Free Marketing Tools ашиглан вэб хуудсанд бөглөсөн формын өгөгдлийг автоматаар MailChimp руу тодорхой жагсаалт руу нэмэхээр тохируулж болдог. Уг жагсаалтад контакт нэмэгдэхэд тодорхой и-мэйлүүд илгээгдэхээр кампанит ажлууд үүсгэж болдог.
- Вэб хуудас: https://mailchimp.com
- Апп: App Store, Play Store
ХОЛБООТОЙ: И-мэйл маркетинг хийх 5 шалтгаан
9. HubSpot Free CRM
HubSpot CRM буюу харилцагчийн удирдлагын програмыг ашиглах хэд хэдэн шалтгаан бий. Хэрэглэгчийн тоо, контактын тооны хязгаарлалтгүй үнэгүй хэрэглэх боломжтой. Миний мэдэх CRM програмуудаас сурахад болон хэрэглэхэд хамгийн хялбар нь байгууллагад нэвтрүүлэхэд давуу тал олгодог.
Мэдээж үнэ төлбөргүй гэдэг нь та өнөөдөр ч хэрэглээд эхэлж болох давуу талыг олгоно. Уг CRM нь HubSpot-ын Marketing (Free, Starter, Basic, Professional, Enterprise), Sales (Free, Starter, Professional) зэрэг үнэ төлбөргүй, төлбөртэй хувилбаруудтай хослон ажилладаг. Маркетингийн шийдлүүдтэй интеграци хийснээр онлайнаар сэжмүүд бий болгох боломжтой. Борлуулалтын шийдлүүдтэй хамт ашигласнаар борлуулалтын процессыг автоматжуулдаг.
- Вэб хуудас: https://www.hubspot.com/products/crm
ХОЛБООТОЙ: Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ?
10. HubSpot Free Marketing Tools
Вэб хандалтаас сэжим үүсгэх маш энгийн програм. Үүссэн сэжмүүд HubSpot CRM програмд автоматаар орох бөгөөд и-мэйл маркетингийн Mailchimp програмд контакт болгон оруулах боломжтой.
- Вэб хуудас: https://www.hubspot.com/products/marketing/free
Вэб сайтад байршуулсан формууд болон поп-апаас хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх төдийгүй Фэйсбүүкээс сэжим үүсгэх Lead Generation сурталчилгааны өгөгдлийг CRM системд автоматаар хадгалж болдог.
ХОЛБООТОЙ: Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?
Вэб, сошиал медиа, хайлтын систем, блог, баннер, газардах хуудас, CRM, и-мэйл, маркетингийн аналитик, сегментчилэл, дижитал контент, маркетингийн автоматжуулалт зэрэг дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг цогцоор ашиглан бодит борлуулалтыг авчрах инбаунд маркетингийн үйлчилгээг бид санал болгодог. HubSpot Free Marketing Tools, HubSpot Free CRM, HubSpot Sales Free, WordPress, MailChimp, HootSuite, Google Analytics, Databox зэрэг үнэгүй эсвэл хямд үнэтэй маркетинг, борлуулалтын програм хангамжуудад суурилсан GROWTH багц маань жижиг, дунд бизнесүүдэд илүү тохиромжтой байдаг.
БОНУС: Databox
Databox нь бизнесүүд өөрийн Facebook, Facebook Ads, Twitter, Linkedin, Youtube, Google Analytics, Google AdWords, HubSpot Marketing, HubSpot CRM/Sales, MailChimp зэрэг маркетинг, борлуулалтын өргөн хэрэглэгддэг програм хангамж, платформуудынхаа өгөгдлүүдийг нэг дор цуглуулан хянах, шинжлэх зорилготой бизнесийн аналитикийн шийдэл юм. Хяналтын самбаруудаа гар утсаар хянах, сануулга болон анхааруулга хялбархан авах зэрэг уян хатан боломжуудтай.
Үнэгүй хувилбарыг ашиглан 3 хүртэл самбарыг 3 хүртэл програмаас татан ашиглаж болно. Фэйсбүүк пэйж, Фэйсбүүк сурталчилгаа, вэб аналитикын самбарууд жишээ нь хамгийн эхний сонголтууд байж болно. Жишээ хяналтын самбаруудыг энд дарж хараарай.
Маркетингийн технологиудыг хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх вэ?
Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээнд автоматжуулалтын багцууд багтдаг. Growth багц үнэгүй шийдлүүд дээр суурилсан бол Starter багц харьцангуй хямд шийдлүүд дээр суурилдаг. Харин Pro багц бүрэн автомат шийдэлд (HubSpot Marketing Professional) суурилдаг бөгөөд дижитал маркетингийн ур чадварын хувьд ахисан түвшинд хүрсэн том байгууллагуудад илүү тохиромжтой байдгаараа дээрх багцуудаас ялгаатай. Та дараах холбоосоор зочлон манай үйлчилгээний багцуудтай танилцаарай.
Эх сурвалж: bzp.mn