2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 155,435,738 төгрөгийн үнийн дүн бүхий 296,295 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говийн Өндөр” ХК (JGL +15.00%) болон “Хишиг Уул” ХК (HSX +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын Их Дэлгүүр” ХК (UID -9.97%) болон “Гутал” ХК (GTL -3.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 1.02 хувиар өсч 18708.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,539,418,866,663.64 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ