Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор яригдаж буй Болдын Амарбаясгалан нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн багш аж. Гэхдээ эрхэм гишүүн багшийнхаа мэдлэгт тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй бололтой. Тэрбээр “Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү. Улс төрчдийн нөлөөлөлд орж болохгүй шүү” хэмээн нэг л итгэлгүй ярьсан байх юм.
О.Баасанхүү: “УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилох асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын О.Баасанхүү гэмт хэргийн шинжтэй нэгэн зүйлийг ярив. Тэрбээр ” Шударга ажиллаарай, Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү. Дээд шүүх дээр үүссэн түдгэлзсэн шүүгчдийн асуудлыг нэг талд нь гаргаж олон түмэнд ил болго.
Хамгийн анх Л.Болд гишүүн Салхитын мөнгөний ордын лиценз өгснөөс хойш явсаар байгаад хүний амь, авлига болж хувирсан. Ашигт малтмалын лиценз гэдэг энэ балиар зүйл чинь хүний аминд хүрэх эх үүсвэр нь болж байна.
Шүүгчдийнхээ хойноос яв. 13 шүүгчийн асуудал мөн байгаа. Ерөнхийлөгчид таалагдаагүй Цэц дээр оччихсон. Орохыг нь оруулахын араас нь хөөцөлдөөрэй. Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү. Улс төрчдийн нөлөөлөлд орж болохгүй шүү”
Н.БАТАА