Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Улсын Их Хурлаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна.
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд болох уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.
Тус Ерөнхий хяналтын сонсголд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөл нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтээ “14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-425, Эдийн засгийн байнгын хороо” хаягаар, цахим шуудангаар бол sonsgol@parliament.mn хаягаар ирүүлэх юм байна.