Ким Чен Уныг ямар нэгэн чухал шийдвэр гаргахын өмнө шүтээн уулан дээрээ гардаг гэж ярилцдаг. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагаас түүнийг гэргий, мөн цэргийн өндөр албан тушаалтнуудын хамт бүгдээрээ цагаан морьд хөлөглөн Пэкту хэмээх шүтээн уулынхаа цаст энгэрээр явж байгаа зургийг нийтэлжээ.
Хойд Солонгосын удирдагч хувьсгалт тулаан болсон газарт очиж, дараа нь уулын оргилд гарахаар шийдсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагаас мэдээлж байна.
Энэ удаад тэрбээр иргэдээ “Пэкту уулын дайчин чанараар ажиллаж амьдрах”, ялангуяа “имперлиалистууд болон ангийн дайснууд намынх нь үзэл суртал, хувьсгалч, ангийн байр суурийг сүйтгэх гэж оролдсон үед” ийм байхыг сануулахаар шийдсэн гэнэ.
Шинэ сөргөлдөөн
Шинжээчдийн үзсэнээр ууланд морьтой хийсэн аялал нь Пхеньяныг шинэ сөргөлдөөнд бэлтгэж байгааг илтгэдэг аж. “Илгээсэн мессэж нь дараах байдалтай. Шинэ жилд илүү их өөрчлөлт гарна, түүнд бэлтгэж бай гэсэн үг. Ирэх он дипломат байдал, дээд хэмжээний уулзалтын жил биш, үндэсний хүчирхэгжилтийн жил байх болно гэсэн санаа” хэмээн Сөүлийн их сургуулийн профессор Енсе Жон Делури таамаглаж байна. БНАСАУ-ын намын удирдлагууд бүгд хурлаар чухал зүйл болно гэдгийг сануулсан үйлдэл гэж тэрбээр үзжээ. “Энэ зүгээр ч нэг хурал болохгүй” хэмээн профессор Делури тэмдэглээд, Ким Чен Уны үед энэ их хурлыг анх удаа жилд хоёр дахь удаагаа хийж байгааг сануулжээ.
Түүний хэлснийг шинжээч Рэйчел Миньюн Ли ч хүлээн зөвшөөрч байна. Түүний хэлснээр бол оны эцэст намын их хурлаа хуралдуулахаар шийдсэн нь Хойд Солонгосын удирдлагууд нэлээд шийдэмгий байгааг харуулж байгаа гэнэ.
“Хэрвээ намын бүгд хурлын зар, Пэкту ууланд гарсан тухай мэдээлэл хамтдаа гарсан бол Хойд Солонгос улс АНУ-ын шаардлагад бууж өгөх бодолгүй ямар ч хүндрэлийг тоолгүйгээр урагш давшихаар шийдсэнийг илтгэж байгаа юм” хэмээн тэрбээр үзжээ.
АНУ, Хойд Солонгосын хоорондын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр мухардалд орсон билээ. Учир нь Пхеньян хэлэлцээрийн ширээндээ эргэн ирэх нөхцөлдөө шинээр буулт хийхийг шаардаж байгаа юм.
Хойд Солонгос улс АНУ-аас энэ он дуусахаас өмнө “дайсагнасан бодлого”-оосоо татгалзахыг шаардаж байна. Ингээгүй тохиолдолд ямар нэгэн “шинэ сөргөлдөөн” болно гэж сүрдүүлж байгаа аж.
Харин Вашингтоноос хоригоо сулруулах буюу авч хаяхын өмнө Пхеньян цөмийн зэвсгийнхээ ихэнх хэсгээс татгалзах ёстой гэж үздэг. Америкчууд Хойд Солонгосыг хангах ямар нэгэн шинэ санал гаргахад бэлэн биш байна гэж шинжээчид үзэж байна.
Ерөнхийлөгч Трамп мягмар гарагт Ким Чен Уныг цөмийн зэвсэггүй болохыг дахин уриалаад амжсан. “Өнөөдөр манайх хэзээ нэгэн цагт байснаасаа илүү, хамгийн хүчирхэг армитай. Бид бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг улс. Бид энэ хүчээ хэрэглэх шаардлага гарахгүй байна гэдэгт найдаж байна” хэмээн Трамп мэдэгджээ.
1 comment
za mori olj unaad uuland gariya. yadaj hiimori sergedeg gesen, ha ha ha