Монголын Хөрөнгийн бирж өчигдрийн арилжааны мэдээгээ хүргэсэн байна. Өчигдрийн байдлаар зургаан хувьцаат компаний хувцааны ханш өсөлттэй гарчээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэвэл, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 343,366,858.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1,044,142 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Базальт” ХК (MBW +4.71%) болон “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU +0.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Савхи” ХК (UYN -14.92%) болон “Авто Импекс” ХК (AOI -14.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 1.81 хувиар буурч 18520.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,495,520,141,510.08 төгрөг боллоо.
2019.12.04-ний арилжааг дараах линкээс үзнэ үү. mse.mn
Н.БАТАА