Нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 09 цагийн байдлаар ихэнх байршилд агаар хэвийн буюу чанарын индекс 53-71 байна.
Харин МҮОНРТ, Толгойт, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 164-223 байгаа бол Амгалан, Мишээл экспо, Монгол газар орчимд агаар цэвэр байна.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг гэнэ.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг байна.