2019-12-04 08:301min00

68 настай Ш.Пирэнлээ дөрвөн мөнгөн медалийн эзэн боллоо

18

Казахстаны Алматы хотод Классик пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 8-ны өдөр өндөрлөх юм байна. Тэмцээний эхний өдөр М3 ангиллын -59 кг-д  68 настай Ш.Пирэнлээ оролцож медалын салхиг хагалж, дөрвөн мөнгөн медалийн эзэн боллоо.