Дэлхийд

Мэрилин Монрог үхсэнийх нь дараа нүцгэн зургийг нь авчээ

Жүжигчин Мэрилин Монро таалал төгсөөд 60 орчим жил болж байгаа ч хэвлэлүүдээр одоо ч түүнийг ясыг өндөлзүүлсээр байна. Энэ удаад Британийн хэвлэлүүдээр жүжигчин бүсгүйн нас барсны дараах бүрэн нүцгэлсэн зураг энэ хорвоо дээр байдаг гэсэн мэдээлэл гарч ирэв.

n3 Мэрилин Монрог үхсэнийх нь дараа нүцгэн зургийг нь авчээ

Гэрэл зурагчин Ли Винерийн хүүгийн мэдээллээс эх сурвалжлан энэ тухай Британийн “The Daily Mail” сонинд мэдээлсэн байна. Энэ хүн Мэрилин Монрогийн нас барсны дараах зургийг моргт байхад нь авсан гэнэ.
Девик Винерийн хэлснээр эцэг нь хамгаалагчдад хахууль өгч байгаад жүжигчин бүсгүйн цогцсыг хадгалж байсан морг руу орсон байна. Ингээд гурван боодол зургийг Америкийн хэвлэлүүдэд өгсний нэг нь хөлийнх нь хуруунууд харагдсан зураг байжээ. Гэвч Монрогийн нүцгэн байгаа хоёр боодол зургийг өөртөө үлдээгээд нуусан гэнэ.

n2 Мэрилин Монрог үхсэнийх нь дараа нүцгэн зургийг нь авчээ
Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид энэхүү дуулиант зургийг сейфэндээ хадгалсан боловч өөрийнхөө нууцын талаар хэнд ч хэлээгүй байна. Ли Винер 1993 онд өөд болсон аж.

ХХ зууны хамгийн нэр нөлөөтэй Мэрилин Монрогийн энэ зураг олдох юм бол асар их үнэд хүрнэ гэдгийг “The Daily Mail”-д тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

7 Сэтгэгдэлтэй

  1. Надад хангалттай. Миний хувьд, бүх вэб эзэмшигч, блог зохиогчид таны хүссэн шиг сайн контент хийвэл интернет нь урьд өмнө байгаагүй их ашиг тустай байх болно.
    https://www.sohbetci.net

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close