Өвөрмонголчууд Б.Бат-Энэрэл хүүгийн эмчилгээнд хандивын тусламж үзүүллээ

Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэл  энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо МҮЭСТО-нд  хийх гэж буй.

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч хөөрхөн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин маань төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ.

Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ.

Өвөрмонголчууд авьяаслаг бяцхан хүүд туслахаар  вичатуудаар  хандивын аян өрнүүлж  нийт 51555.83 юань буюу 18 сая төгрөг  цуглуулсан байна.  Хандивыг энэ сарын 7-нд өдрийн 14:00 цагт эхлүүлж  маргааш оройны  20:00 цагт өндөрлөнө хэмээн  зарласан ч өнгөрсөн лхагва гаригийн 16:00 цаг хүртэл үргэлжилжээ. Мөн Шилийнгол аймгийн Авга хошууны “Бэлгүүдэй” халамжийн нийгэмлэгийн гишүүд 1600 юань хандивласан байна.

 

One thought on “Өвөрмонголчууд Б.Бат-Энэрэл хүүгийн эмчилгээнд хандивын тусламж үзүүллээ

  1. Нэргүй 2017-05-12 20:36 at 20:36

    Өвөрмонголчууд сүүлийн үед мах цусны тасархай гэдгээ улам ихээр илэрхийлж Монгол улстай ойртож дотносохыг хичээх болсон нь сайшаалтай. Монголчууд ч ах дүү нараа түлхээд ад үзээд байлгүй элгэмсэг хандаасай гэж хүсье дээ

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн