Цэнхэр үст Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр, Х.Баттулга хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой.
Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилгоор Монголд сүлжээгээ үүсгэсэн “Даян дэлхийн энх тайвны холбоо” гэгч байгууллагын тэргүүн Мүн Сон Мён гэдэг солонгос өвгөний үүсгэн байгуулсан МҮҮН-ий урсгалыг илчлэгч, тэдний жинхэнэ “эрлэг” гэдгээр олон нийтэд танигдсан. Өөрөө ч ийн хэлж ярьж явдаг хүн.
Харин Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан авахуулсан фото зургийн дор Тayar Bayar хэмээх хаягаас Энэ бол “Дэлхийн энх тайвны төлөөх Хөх толбот монгол угсаатны холбоо” гэх байгууллагын тэргүүн буюу Монгол Улсыг хариуцсан мүүнчин Пак Бу Хи мэдэгджээ.
Цэнхэр үстийг МҮҮН-ий асуудлыг сөхөн хөндөх үеэр солонгос өвгөн Мүн Сон Мёнтай хамт зургаа авахуулсан монголын улс төрийн хүрээнийхэн ичихдээ бараг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх шахсан. Гэхдээ нөгөө талд нь Цэрэнг “Х.Баттулгын явуулгаар Л.Гантөмөр нарын АН-ын аль гайгүй гэсэн улстөрчийг МҮҮН-чин болголоо” хэмээн хардаж байсан юм.
Үйл явдлууд ар араасаа өрнөж байхад Цэнхэр үст Цэрэн “би Х.Баттулгатай холбоогүй” хэмээн мэдэгдэж байв. Харин Х.Баттулга Цэрэнгийн талаар нэг ч үг дуугараагүй юм. Тиймээс өнөөдрийн зураг олон нийтэд содон байх нь гарцаагүй. Б.Насанбаяр, Л.Гантөмөр болоод бусад хүмүүс МҮҮН-чин байсныг Цэрэн сайн мэдэж байсан.
Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд ил гарсан мүүнчин Пак Бу Хи-тай элэгсэгээр мэндчилж байгаа Х.Баттулгын зураг ямар учиртай вэ. Үүнийг мэдэх гэсэн хүмүүс Цэнхэр үстээс “Х.Баттулга гуай чинь бас МҮҮН-чин байсан юм гэж үү. Тэр Монголын МҮҮН-чдийн жагсаалтад багтдаг уу. Түүнийг нь та мэддэг байсан уу. МҮҮН-чин гэдгийг нь мэдсээр байж нуусан юм биш биз. Аль эсвэл та үнэхээр Х.Баттулгатай үгсэн бусдыг МҮҮН-чин болгочихсон юм биш биз хэмээн асууж эхэллээ. Энэ бүгдэд Цэнхэр үст ямар хариу өгөхийг олон нийтийн сүлжээнийхэн сонирхон хүлээж байна.
24 comments
Гар барин мэндэлнэ гэдэг хүний ёс. Хүний ёс учир тэр хүн нь сайн ба муу байх нь хамаагүй юм. Нөхөрсөг байдал уу аль эсвэл тухайн шашныг дэмжигч, шүтлэгтэн үү? гэдгийн зааг ялгааг гаргаж өгөх ёстой юм. Харин тухайн шашны үйл ажиллагааг дэмжин тусалж, дэлгэрэхэд нөлөөлж сургааль номлолыг түгээж байгаа бол тухайн шашинтай холбоотой гэсэн үг. Ийм хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах ёстой. Харин мэндлэх, гар барих, нөхөрсгөөр үг сольсон бол нэр хоч өгөн МҮҮНЧИН гэж цоллоод байх хэрэггүй. Эхлээд энэ зааг ялгааг сайн гарга. Тэгэхгүй бол ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдал улам бүр алдагдаж бие биенээ гадуурхах, үзэн ядах, алагчлах, дайсагнах үйл хандлага ноёрхоход нэмэр болоод байна.
Ялгаж салгалгүй хавьтсан ойртсон хүн бүрийг хардаж сэрдвэл энэ өөрөө хийрхэл тэнэглэлийн хэлбэр болно. Буруу үйл ажиллагаатай, шашны гаж урсгал гэж үзэж байгаа бол тухайн шашны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох арга хэмжээ авах ёстой. Энэ бол зөв арга хэмжээ. Ийм ийм хор хөнөөлтэйн учир үйл ажиллагааг хязгаарлалаа, олон түмний оюун санааг хордуулж байна, энэ шашнаас хол байх хэрэгтэй гэх мэтээр зөв ойлголт өгч хаах ёстой юм. Шашинаар дамжин биесээ шашин шүтлэг, үзэл бодлоор нь гадуурхах, ялгаварлах, дайсагнасан хандлага, талцлыг дэвэргэж байна. Хэн нэгнийг ялган гадуурхах нь үндэстнийг хооронд нь талцуулж хагаралдахад нэмэр болж байна. Бид хагарах бус нэгдмэл нэг байх ёстой. Нэгнийгээ, нийт үндэстнээ буруу явдал, гаж шашнаас хамгаална гэдэг зөв зүйтэй үйлдэл. Гэхдээ шашин руугаа чиглэн үйл ажиллагааг нь хязгаарлах нь зөв үйлдэл харин хэн нэгнийг ялгаварлан бусдаар жигшүүлэх гэдэг хүнлэг ёсонд харш үзэгдэл юм. Бид нэгнээ хайрлахгүй бол бусад харь хүн биднийг хайрлахгүй шүү дээ. )
Хэхэх. баттулгын бууны нохой лаг хайр дурлал ярьжээ. Тийм хайртай байсан юм бол тэр журмын нөхөдөө хайрлах нь яасийн. Батчимэг, Тэмүүжин, Гантөмөрийг яаж та нар балбалаа. Сүүлд нь Алтанхуягыг Баясаа та хэд нэвтрүүлгээрээ балбаж байгааг ритинг нь унаагаад, танай баттулга гарч ирсан биздээ
Гар барьж мэндчилж болно л доо.Гэхдээ их л тааламжтай, нүүр дүүрэн инээмсэглээд байх юм. Шашны энэ зан үйлийг дэмждэггүй юм бол энгэртээ зүүсэн тэр цэцэг нь ямар учиртай юм бэ.Хэрэв Баттулга МАН-ын хуралд уригдаад энгэрт нь тэдний тэмдгийг зүүх гэвэл үзэл суртлыг нь дэмждэггүй юм чинь мэдээж зүүхгүй. Харин энэ удаад дэмждэг болоод л энгэртээ цэцэг зүүж дээ.
ENE TSEREN GEJ GAJIG GAJ AVGAI BOLIVOL TAARNAA
үнэн МАНгар юмаа
Батка одоо болиочээ, Чи угаасаа гарахгүй нь тодорхой ш дээ,
Battulag garnaa
Tseren huurtaj bsnaa medeed uureesee ichev
Энэ хүүхэн үнэн зөвүүн хүүхэн. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй. Баттулгын бас бууны нохой, тэр баясаа хүүхэнтэйгээ хамтраад Гантөмөрийг нэвширтэл нь балбасан даа хөөрхий. Насанбаяртаа ч биш, гол нь Гантөмөрийн нэр хүндийг унагах. Энэ нь Баттулгад их ашигтай байсан болохоор их холоос тойруулж чулуу шидсэн дээ
Ohh my GoDDDD TSeren mendeee yu l hiigeed bndaa!!
TSENHER UST TSEREN ENE ALNAA ALNA. BUUDCHIHUU JANJAAN GEDEG SHIG GARDAA.KKKKKKKK
хохохо, гоё хэлсэн хөгшөөн. БУУЧИХ УУ ЖАНЖААН ХАХАХА. МУУ БУУНЫ НОХОЙ ЦЭРЭН
Уулзана гэдэг нэг өөр. Уулзаагүй бол бас нэг өөр. харин яах гэж уулзсан яасанг Баттулга өөрөө л мэдэх байхдаа. Угаасаа яаж ч харсан МҮҮНЧИН БАТТУЛГА гэж харагдахаар байна шүү.
Battulgaa demjeed bvgdeeree MVVNchid boltsgoo xaxa
Баттулгыг гаргая мүүнээс мөнгө гордоогүй нь ойлгомжтой Баттулгыг дэмжие
Энэ Баттулга уул н шоронд ормоор Ард түмэн хулгайчийг сонгохгүй шүү!
Баттулга угаасаа гарахгүй шоронгийн наар л хүлээж байгаа эр шүү дээ.Ядарсан ч амьтан бол доо идэж уучихаад эр хүн шиг нөгөө ярьдаг үлгэрлэдэг мафи шигээ байгаач дээ.
Тун удахгүй Х.Баттулга, Н.Энхбаяр нар бол бичиг үсэггүй, архичин, хар тамхичин, янхан, террорист М.Энхболд бол ариун тунгалаг гэгээнтэн, гүн ухаантан, ертөнцийг аврагч, аугааг сэтгэгч энэ тэр гэж бичих нь л дутаад байна даа
Odoo ene caak.mn bolio M.enkh bold UB gazriig zarj idsen hulgaich gedgiin buh hun medej bgaashdee. Jinhen oligarch Enkhboldoo chi tiimel surhii yum bol c.bayr su.batboldiigo offshorchin geed shalguulj chadhuu. Hitdiin hol gar
Yag nariin shalguul Battulgaas heden zuu dahin idej hus san bgaashuu M.enhbold
Монголын ард түмнийг,газар нутаг,баялагтай нь,мал сүрэгтэй нь амар амгалан амьдруулчих,мэдлэгтэй сэтгэлтэй,,шуналд идэгдээгүй,улс төрд эрүүлээр сэтгэх,сайхан залуучууд байна шүү дээ. Яагаад заавал энэ хэдэн намын улиг болсон суудалдаа ялзарсан,шуналын өтөнд идэгдэж,өмхийрсөн,хуурамч дүртэй,ард түмний найдвар хайрыг даах чадваргүй нь олон жилээр батлагдчихсан хуучцуултай зууралдаад байдаг юм болоо. Ард түмэн хэнээр төрөа бариулахаа өөрс шийдэж сонгож болдоггүйн учир юу юм бэ?Нэр дэвшигчидээс энэ арай дээр гэж хэлэх ч арга алга даа. Одоо л өөрчлөж чадахгүй бол сэхэл авахгүй ээ!
haha Tsentseren min de Tsentserrren min MANaa dagasan deer baij dee
МОНГОЛЫН МААНЬ ТӨР ЧИНЬ ХУЖААД ХАРААЛГАСААР СҮР СҮЛД НЬ УНТАРЧИХАА ЮУДАА ДАНДАА Л ХЯТАД ТАЛЫН СҮГНИИД ЕРӨНХИИЛӨГЧ БОЛООД БАЙХ ЮМ ЗУЛ УНТАРАХААСАА ӨМНӨ НЭГ ИХ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БОЛДОГ СОН ЭНЭ Ч АРГАГҮЙ Л ЮМ БАЙНА ДАА