“Нийгмийн даатгалын сан”-гийн мөнгөнд ХНХ-ын сайд Н.Чинзориг мөн гар дүрсэн байж болзошгүй асуудал байгаа тухай мэдээлэл түгж эхлээд байсан билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор тайлбар өглөө.
Тэрбээр” 2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар ирсэн. Намайг ирснээс хойш 2017 оны 11-р сарын байдлаар 228.1 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан. 21 тэрбум нь “Хадгаламж” хэлбэртэй байршиж байсан. Энэ 228.1 тэрбум төгрөг нь 2013-2017 оны хооронд Капитал банканд байршсан байдаг. Тиймээс миний бие “Нийгмийн даатгалын сан”-аас нэг ч төгрөг гэрээ байгуулан байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
2017 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ хугацаа нь дууссан. Тиймээс Капитал банкнаас энэхүү мөнгийг авах чиглэлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өгч байсан ч авч чадахгүй байсаар 2018 оны 06-р сар хүрсэн.
Гэтэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хоёр чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу 79 тэрбум төгрөгийг Капиталд байршуулах гэрээг сунгасан. Гэрээ 2018 оны 12 сард дууссан. Ингээд энэ мөнгөө авах үүргийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өгсөн ч авч чадахгүй байсаар Капитал банк дампуурсан” гэв
Н.ЧИНЗОРИГ