Камилла, Чарльз, Диана хэмээх дурлалын гурвалжингийн өөр нэгэн үнэн

Их Британид “Гүнгийн ахайтан. Яригдаагүй түүх” нэртэй ном гарч, уг номонд хатан хааны намтар судлаач Пенни Жунор гэгч хунтайж Чарльз болон Диана гүнжийн гэр бүлд болсон үйл явдлыг өөр өнцгөөс танилцуулахыг зорьсон юм.

Камилла Паркер Боулзын намтар бол мэдээж бестселлерт орно. Учир нь Диана-Чарльз-Камиллагийн хайрын гурвалжны тухай түүхийг ихэвчлэн гүнж Диана гүнжийн үгнээс олж мэддэг байсан болохоор тэр зөвхөн сонирхол татсан нэгэн байсан.

Чарльз, Диана. Тэдэнд Камилла өөрийн дотоод ертөнцөө бүрэн тэнцвэртэй болж, нөхрийнхөө олон өнцөгт хандлагатай эвлэрч, хүүхдүүдээ нэн тэргүүнд байлгахад чиглүүлсэн хүн байсан юм. Камилла ч амьдрал нь боломжийн байна гэж боддог байлаа. Дээд гарлын хүний гэргий болж, Григорийн стилийн гоёмсог байшин, цэцэрлэгт хүрээлэн, морины жүчээ, хүрээллийнхээ хүмүүсийн дунд цагийг таатай өнгөрөөх боломжтой байсан гээд түүнд бүх зүйл байлаа.

Ийм зарим нэгэн арга хэмжээнд тэрбээр Чарльзыг хардаг байсан ч зөвхөн холоос л харж, үг хэлэх, хоёулхнаа үлдэх боломж байсангүй. Дээр нь тэрбээр нөхөртэйгөө Зул сар болгоноор Уэльсийн хунтайжаас ил захидал авч байв. Эцсийн эцэст Уэльсийн хунтайж том хүү Томынх нь загалмайлсан эцэг болсон юм. Нэг удаа Чарльз түүн рүү утасдаж, Дианнаг жирэмсэн болсныг дуулгажээ. Камилла ч энэ дуудлагын гол утыг тухайн үед мөн л ойлгоогүй байж.

Чарльз 38 нас хүрч, гэр бүлийн амьдрал зохиосон таван жилийн хугацаанд найз нөхдийнхөө нүдэн дээр илт өөрчлөгджээ. Адайр ааштай болж, байнга л дуугаа хураан бодлогоширч, өмнө нь дотно байсан нөхөдтэйгөө ярьж хөөрөхөө ч больжээ. Тэрбээр олны өмнө урьдын адил инээмсэглэж, гэр бүлийн амьдрал нь сайхан байгаагаар зураг дээр гарч, эхнэртэйгээ хоёулаа оролцсон арга хэмжээнд үргэлж сайхан харагддаг байсан ч найз нөхдийнхөө дэргэд ийм баг зүүх хэрэг байсангүй. Дианатай гэрлэсэн нь түүний хувьд тун ноцтой үр дагавартай алдаа байжээ.

“Би ямар нэгэн торонд орчихсон мэт, түүндээ зовж шаналж, эрх чөлөөтэй болох гэж оролдож байгаа мэт санагддаг боллоо” гэж Чарльз өдрийн тэмдэглэл дээрээ хүртлээ бичсэн байна.

“Энэхүү гайхамшигт драмын баатруудад хэчнээн үл нийцэх, ямар хор хөнөөлтэй гээч. Грекийн эмгэнэлт явдлын бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг … Надад тусламж хэрэгтэй гэдгээс айж, бас ичих юм” гэжээ.

“Би ийм төөрөгдөл, урам хугаралтыг мэдэрч эхлээд байна. Үнэхээрийн аз жаргалгүй болгож байна …Ингэж дуусна гэж би огт бодож байгаагүй. Би юуг буруу хийсэн байж вэ? Одоогоор би аймшигт хонгилын төгсгөлд гэрэл олж харахгүй байна” хэмээжээ.

Чарльзын сэтгэл санаагаар унаж, тэсрэхэд бэлэн байгааг нь Камилла Эмили ван Катсемээс олж мэджээ. Эмили ван Катсем болон түүний нөхөр Хью нар хунтайжийн ойрын найз нөхөд байсан юм. Эмили Камилла руу утасдаж, Чарльз руу яриад, хуучин сайхан үеийнх шигээ л ярихыг гуйжээ. “Чи л түүнийг сэргээж чадна. Түүнд чам шиг ханддаг хэн нэгэн хэрэгтэй байна. Түүнд өөрийг нь ойлгодог, байгаагаар нь хүлээн авдаг найз хэрэгтэй” гэж ятгажээ.

Мэдээж Камилла өөрийгөө Уэльсийн хунтайжийг сэтгэл гутралаас аврах цорын ганц эм гэдэгтээ итгэчихсэн, сэтгэл хөөрлөөрөө түүн рүү залгаж л дээ.

Камилла Паркер Боулз ийнхүү ар араас нь хөврөх утасны дуудлагын эхлэлийг атвьсан гэдэг. Удалгүй тэр хунтайжийнд нөхөртэйгөө, хааяа ганцаараа очдог болов. Хунтайж түүнийг бусадтай нь хамт ганцаараа амьдардаг Хайгроувтоо урьдаг байлаа. Дианагийн хувьд хөдөөгийн амьдралыг тэвчдэггүй болохоор Лондон дахь Кенсингтоны ордноо тосгоны нэгэн байшингаар огт солих бодолгүй байв.

Хожим нь тэр Чарльзыг зориудаар Хайгроув руу явсан, цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулах ажлын хажуугаар нууц амрагтайгаа ойртон уулзах гэж байсан гэж хэлэхээр байв. Үнэндээ Чарльз Камиллатай харилцаагаа сэргээхээс нэлээд өмнө энд нүүж ирсэн юм. Чарльз байгальд хайртай, удаан хугацааны турш ганцаар аялж, цэцэрлэгээ тохижуулж байсан юм. Цэцэрлэгт хүрээлэнгээ засч янзална гэдэг түүний хувьд одоо ч хобби нь хэвээр байгаа аж.

Олон жилийн турш, Дианагийн хичээл зүтгэлийн ачаар олон хүн хунтайж Чарльзыг муу нөхөр, бүхий л амьдралдаа эхнэрээ хуурсан хуурамч хүн гэдгээр харсаар ирсэн. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Хунтайж гэр бүлийн амьдрал зохиосон эхний таван жилдээ Дианатай хэвийн сайхан харилцаатай байхыг хичээж ирсэн билээ. Энэ хугацаанд тэр нэг ч удаа Дианаг хуурч байсангүй. Энэ хоёр хүний гол асуудал нь хоорондоо үл нийцэх хүмүүс байсанд л оршино. 1986 онд Чарльз, Диана нарын гэр бүл бүрмөсөн сүйрч, зун нь Чарльз Хайгроув руугаа явж, харин Диана шинэ хайрын түүх үүсгээд л явж байв.

Диана ВВС-д өгсөн ярилцлагадаа, үүнээс өмнөх Эндрю Мортонтой хийсэн дуу бичлэгтээ Чарльзыг Камиллатай харилцаагаа үргэлжлүүлсээр байгааг мэдмэгцээ Жеймс Хьюиттэд сэтгэл алдарснаа ойлгосон гэсэн байна. Нөхөр нь ханхүү Харриг мэндлэхээс өмнө араар нь тавьж эхэлсэн гэдэг. Энэ бүгд ард түмний Камиллад үзэн ядах “гал дээр тос нэмсэн” мэдэгдэл байсан юм.

Үнэн хэрэгтээ тийм байгаагүй гэдэг. Корнуолийн гүнгийн ахайтны намтрыг судлаач Пенни Жунор Камилла, Чарльз нарыг 1986 оны сүүлчээр харилцаагаа сэргээж эхэлсэн, эхэндээ тэд цэвэр найз нөхдийн харилцаатай байсан гэдгийг нотлох хангалттай баримт гаргаж ирсэн юм. Тухайн үед Уэльсийн хунтайжийн бага хүү хоёр настай, харин Диана Хьюиттэй дотносоод нэлээд хэдэн сар болсон байсан үе.

Мэдээж нас биед хүрсэн хоёр хүнийг араар тавилтаар нь “хэн нь түрүүлж эхэлсэн бэ” гэдгээр нь хэмжих нь тэнэг хэрэг. Гэхдээ л Диана энэ асуудал дээр анхдагч байсан аж.

Магадгүй Камилла хунтайж руу эхлээд утасдаагүй бол Чарльз хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан биз. Чарльз энэ асуудал дээр хэт хуучинсаг хүмүүжилтэй нэгэн. Түүний хувьд өмнө нь хайрлаж байсан, тогтоон барьж чадаагүй эмэгтэйгээ өөрийнхөө асуудалд оролцуулах нь шударга бус юм.

Эх сурвалж: marieclaire.ru

 

6 thoughts on “Камилла, Чарльз, Диана хэмээх дурлалын гурвалжингийн өөр нэгэн үнэн

  1. Нэргүй 2019-12-02 21:09 at 21:09

    hen trerniig torond oruulsan ym Diana bol saihan huuhen uuneesl bolz ter azgui baisan ym hudal ym bichiz hen negniig hamgaalah hui

    Хариулах
    1. Нэргүй 2019-12-03 12:47 at 12:47

      CHARELZ SHAAJ CHADAHGUI NUGUUH NI BOSOHGUI,DIANA OROONI OROOD ARAB HUN TAIJ MAIJTAI SHAALZAAD BAIDAG BOLSON,IH SEREL UNDURTUI HUUHEN BAISAN GENELEE,1 SHUNU DISKOD NUUTSAAR OROOD NIGERUUDTEI UZDEG BAISAN GESEN

      Хариулах
  2. Нэргүй 2019-12-02 21:13 at 21:13

    hamgaalahhereggui

    Хариулах
  3. Zz 2019-12-02 22:10 at 22:10

    Diana bol harts garaltai yashka baisan

    Хариулах
  4. ТЭНЭГ НОВШ 2019-12-03 09:12 at 09:12

    ЭНЭ ЧАРЛЬЗ ГЭДЭГ ХҮН ҮНЭХЭЭР ТОЛГОЙ НЬ ЭРГЭСЭН, НҮД СОХОРСОН ХҮН БАЙНА. ПАМЕЛЛА ГЭДЭГ ЭМЭГТЭЙ АЛЬ Ч ТАЛААСАА ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ДИАНАГ ХЭЗЭЭ Ч ГҮЙЦЭХГҮЙ, ХАЖУУД НЬ БОЛ ЯГ Л ЧӨТГӨР ШУЛАМ ШИГ Л ХАРАГДАЖ БАЙНА. ДИАНА БОЛ САЙХАН ЭМЭГТЭЙ, САЙН ЭЭЖ, ДЭЛХИЙД ГОО ҮЗЭСГЭЛЭН БОЛОН БҮХИЙ Л ТАЛААР ГҮЙЦЭХ ЭМЭГТЭЙ ХААНА Ч БАЙХГҮЙ. ДИАНА БОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУЙЛ, ХАМГИЙН САЙН ЭМЭГТЭЙ, ЭЭЖ ХҮН. НААД ПАМЕЛЛА ГЭГЧИЙГ ДИАНАТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ МУУХАЙ ЭМЭГТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА.

    Хариулах
  5. Нэргүй 2019-12-03 12:46 at 12:46

    CHARELZ SHAAJ CHADAHGUI NUGUUH NI BOSOHGUI,DIANA OROONI OROOD ARAB HUN TAIJ MAIJTAI SHAALZAAD BAIDAG BOLSON,IH SEREL UNDURTUI HUUHEN BAISAN GENELEE,1 SHUNU DISKOD NUUTSAAR OROOD NIGERUUDTEI UZDEG BAISAN GESEN

    Хариулах

ТЭНЭГ НОВШ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн