Сайд Н.Номтойбаярын даалгаврыг биелүүлсэн гэж мэдүүлжээ

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэднийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг болох ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжэд давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан. Үүний дагуу Б.Нямдаваагийн тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан атлаа нэг ч удаа хуралдалгүй дээрх санхүүжилтийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгосон хэмээн буруутгагдаж байгаа юм.

Уг нь Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заасан атал ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож буй сурагтай.

ХХҮЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан нэг бус хүн албан тушаалаа урвуулж ийнхүү халамжийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдоод байгаа юм. АН Засгийн эрх барьж байх үед тус газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган тэргүүтнийг 2014 оны арваннэгдүгээр сард буюу өнөөгийн удирдах албан тушаалтнуудыг яллагдагчаар татахаас яг таван жилийн өмнө эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдан хорьж, шалгаж байсан билээ. Гэвч нэр дурдсан хоёр холбогдогч хариуцлагаас мултарч, Д.Баярсайханы хамаарал бүхий хүмүүс нь шүүхээр гэм буруугаа дэнслүүлэхээр болоод байсан ч хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрсэн. Харин энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарт холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татахаар болоод буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар сайдынхаа даалгавар, тушаалаар ямар ч шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжид 200 сая төгрөгийн, ямар ч хүүгүй зээл олгосон хэмээсэн нь УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах үндэслэл болоод буй гэнэ. Түүгээр ч зогсохгүй хууль сахиулах байгууллагынхан Н.Номтойбаярыг дуудаж хэрэгт шалгах болсон үндэслэлээ тайлбарлаж, танилцуулсан бөгөөд эх сурвалжуудын өгүүлснээр яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулсан гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

2 thoughts on “Сайд Н.Номтойбаярын даалгаврыг биелүүлсэн гэж мэдүүлжээ

  1. Ми 2019-12-03 13:37 at 13:37

    Ми овогт данжаадыг бас шалгах хэрэгтэй.

    Хариулах
    1. Уншигч 2019-12-03 16:21 at 16:21

      Залуус аа,
      Гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж
      ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!!
      -АТГ дахь түүний гар хөл бологч үлдсэн ажилтнууд
      -Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц. ЗОРИГТ, БАТСУУРЬ, Х. ИДЭР, ЦОГТ тэргүүтэй МАНАН мафийнхныг хамгаалагч ДШ, болон бусад шүүхийн шүүгчид
      -ЦЕГ – ын дарга БААТАРЖАВ
      -прокурорууд
      -түүнд тойргоо бэлэглэгч , УЛС, ҮНДЭСТНЭЭС УРВАСАН үйлдлийг удаа дараа хийсэн !, АСЕМ- ийн хурлаар далимдуулан төсвийн мөнгө хулгайлсан ерөнхийлөгч асан ЭЛБЭГДОРЖ, түүний 2 долдой Оюутолгойн гэрээг харийнханд ашигтай хийхэд идэвхийлэн зүтгэсэн УРВАГЧ БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ, М. Энхболдыг дэмжиж АН- аа бүлэггүй болгосон , элдэв гэмт хэрэгт нэр нь холбогдсон С. ЭРДЭНЭ, Д. ЭРДЭНЭБАТ,
      – УАХБ- ыг татан буулгаж Монгол Улс , үндэстний эсрэг ОНЦ НОЦТОЙ гэмт хэрэг үйлдсэн М. ЭНХСАЙХАН
      -ТЕГ-ын даргын үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй Б. ХУРЦ, С. БАЯРын гар хөл ТЕГ-ын одоогийн дарга ГЭРЭЛ,
      -Монголчуудыг ХАР ТАМХИНД ДОНТУУЛАХ хорон төлөвлөгөөнд идэвхийлэн оролцогч, ГХЯ-ны боловсон хүчний бодлогыг САНААТАЙ ГАЖУУДУУЛАГЧ сайд ЦОГТБААТАР
      – Монголчуудад молиго үмхүүлэгч , хуулийг хэрэгжүүлэх үүргээ умартдаг, өөрөө Монголын төрд шургалсан хулгайч , луйварчин , алуурчин , ЭХ ОРНООСОО УРВАГСДЫН гэмт хэргийг нуун дарагдуулсаар байгаа ХЗДХ-ийн сайд НЯМДОРЖ
      -Малыг амьдаар нь гаргах Монгол Улсын эдийн засгийг хорлох шийдвэр гаргасан ХХААХҮ- ийн сайд Ч.УЛААН
      – Монгол Улсын газар нутгаар хятадуудад найр тавьж, Монголд казино байгуулахаар улайрч байгаа ЭХ ОРНООСОО УРВАГЧ шадар сайд ЭНХТҮВШИН,
      -НДС- ийн 340 тэрбумыг зувчуулсан Б. УНДАРМАА,
      -Монгол Улс , монголчуудыгаа дэмжихээсээ илүү Хятад улс , хятадуудыг дэмжиж , хөгжүүлэхэд онцгой анхаарч байдаг “хүрэн бөөртөн”ЭМСИЭС- ийн ОДЖАРГАЛ, Петровисийн ОЮУНГЭРЭЛ, Оюутолгойн ТУЗ-ийн дарга БАТСҮХ, гишүүн БАГАБАНДИ, Оюутолгойн гэрээг ” хар толгойгоороо хариуцна” гэж ам гарсан С. БАЯР, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д. ЗОРИГТ, 40000 айлын орон сууц барих хэмжээний Бороогийн алтыг канадуудтай нийлж цөлмөсөн СҮ. БАТБОЛД, Монголын алт, нүүрсийг хужаатай нийлэн цөлмөж байгаа МАК- ийн НЯНТАЙШИР, зөвлөх ЕС асан ДУМААГИЙН СОДНОМ, хүү НОМТОЙБАЯР, Рио-Тинтогийн хөлсний бичээч БААБАР, Монголбанкны захирал асан ЗОЛЖАРГАЛ, ДАМБЫН ХИШГЭЭ ,БАДАМЖУНАЙ , байгаль сүйтгэгч “Болд төмөр Ерөө”- гийн ДЭЛГЭРСАЙХАН , Монголын ард түмнийг “цагаан цаас” гэж доромжилсон М. ЭНХБОЛДЫН нагац үеэл УИХ-ын гишүүн А. УНДРАА, МҮОНРТ-ийг харийнхныг магтан дуулах хэрэгсэл болгосон ерөнхий захирал НИНЖЖАМЦ , эрүүл мэндийн салбарыг самарч байгаа сайд САРАНГЭРЭЛ, БОАЖЯ- ны сайд асан ухаан нь мунхарч, улсад хохирол учруулагч ОЮУНХОРОЛ,
      – Улаанбаатар, Төв (МЭНХБОЛДЫН байнга сонгогдож байдаг ! ) аймгийн газрыг арилжаалах хорт санаа агуулсан хууль санаачлан зүтгүүлж буй нийслэлийн засаг дарга асан СУ. БАТБОЛД, ахлах зөвлөх Д. МӨНХ- ЭРДЭНЭ, Ц. САНДУЙ, нийслэлийн агаарын бохирдол, хот тохижилтын ажил хариуцаж байсан ч энэ ажлаа САНААТАЙ хийлгүй сул цалин авсаар ирсэн орлогч БАТБАЯСГАЛАН гээд нийслэл дэх М. ЭНХБОЛДЫН бүлгийнхэн гм хамтран зүтгэж Монгол Улс , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулж хулгай , луйвар, дээрэм , харийнхнаас хээл хахуулиар бий болгосон хөрөнгийг нь хуу хурааж хуулийн хариуцлагад татаагүй цагт
      -Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ !
      -Монгол минь ХӨГЖИХГҮЙ !
      -Бид 1 хором ч амар заяагаа үзэхгүй төдийгүй ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!!
      ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИЙНХНЫ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ИВЭЭС БОЛГОХ НЬ БАЙНА ❗️❗️❗️
      СЭРЦГЭЭ,СЭХЭЭРЦГЭЭ,УХААРЦГАА❗️❗️❗️
      Нэмж бичихэд УЛС, ҮНДЭСТНИЙ нэрийг дэлхий дахинд шившиглэсэн тамхи , хар тамхи, бусад барааны хил дамжуулан худалдах дамын наймаанд холбогдсон дипломатчид, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн дарга ОДБАЯР нарыг УРВАГЧИЙН адил үзэн яллахыг ерөнхий прокурор ЖАРГАЛСАЙХАН, ЦЕГ-ын дарга БААТАРЖАВ нараас шаардаж байна ❗️❗️❗️❗️❗️

      Хариулах

Уншигч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн