Нөхөртэйгээ хамтран бизнесийн томоохон групп байгуулж хөрөнгөжсөн Хайнань мужийн Ардын дээд шүүхийн дэд дарга Жан Жяхуйг Хятадын Коммунист Намаас хөөж, яллахаар болсон хэмээн мөрдөн байцаагчид Бямба гарагт мэдэгджээ.
Шүүгч Жан Жяхуй нөхөр болон хүүгийн хамт албан тушаалаа ашиглан 1.9 тэрбум юанийн хөрөнгөтэй болсоныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон бөгөөд үүнээс гадна шүүгчээр ажиллах явцдаа бусдаас авлига авсан хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Энэ оны дөрөвдүгээр сард шүүгчийн нөхөр Лю Яншэний хэргийг мөрдөж байсан цагдаа нар шүүгч Жан Жянхуйн их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байгаа дүрс бичлэгийг олж авчээ. Хэргийг цагдаагийн газар прокурорт шилжжээ.
Жан Жяхуй нөхөр Лю Яншэн мөн шүүгч байсан хүн бөгөөд 1990-ээд оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн компани байгуулж, бизнес эрхлэх болжээ. Орон нутгийн хоёр бизнесмэн шүүгчийн гэр бүлийн эсрэг гомдол гаргаснаар энэ бүхэн илэрчээ. Жан, Лю нар бизнесийн янз бүрийн салбарт нийт 26 компанитай байсан бөгөөд 2017 онд тэд албан ёсоор гэр бүлээ салгаж байжээ. Гэвч энэ нь тэдний хөрөнгө орлогын хэмжээгээ нуух арга байсан гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post