“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн сарын аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн албанаас “Шинжлэх ухааны ажилтны өдөр” баярын өдөрлөгийг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төвийн захирал, АУ-ны доктор Н.Цогбадрах, тус төвөөс төрөн гарсан эрдэмтэд болох тус төвийн захирал асан БУ-ны доктор Ж.Батболд, түүний үр хүүхдүүд, АУ-ны доктор З.Адьяасүрэн, Ж.Мягмар, А.Эрдэнэбат, Д.Отгонбаатар, Б.Ариунсанаа болон залуу судлаачид, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
ЗӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах тус өдөрлөгийн нээлтийг хийж, хүрэлцэн ирсэн эрдэмтэд, залуу судлаачдад шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн ЭШСМТА-ны дарга Д.Алтантогтох ЗӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын товч танилцуулга, 2019 оны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол амжилтууд, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цаашдын чиглэлийг танилцууллаа.
Энэхүү арга хэмжээний нэг онцлог нь БУ-ны доктор Ж.Батболдын хөдөлмөр алдрыг хүндэтгэх үйл ажиллагаа байлаа. Энэ үеэр доктор Ж.Батболдтой хамтран ажиллаж байсан АУ-ны доктор З.Адъяасүрэн, тус төвийн захирал асан АУ-ны доктор Д.Отгонбаатар, АУ-ны доктор Б.Ариунсанаа, шавь АУ-ны доктор Ж.Мягмар, А.Эрдэнэбат болон бусад хамтран ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд дурсамж, сэтгэгдлээ хуваалцаж, доктор Ж.Батболдын хийж бүтээсэн үйлс, амжилт бүтээлийг нь эргэн дурслаа.
Төвийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах болон бусад эрдэмтэн докторууд залуу судлаачид, мэргэжилтнүүдэд судалгаа, шинжилгээний ажлын талаар үнэтэй санал, зөвлөгөө өгсөн нь бидний цаашдын ажилд томоохон хувь нэмэр боллоо.
Мөн захирал Н.Цогбадрах тус төвд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж эрдэмтэддээ дурсгалын зүйлс хадгалууллаа.
ЗӨСҮТ-өөс 2019 онд шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан зохион байгуулсан ажлууд өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэлэг ажлуудаар дүүрэн эмч, мэргэжилтэн, судлаач, ажилчдад үр өгөөжөө өгсөн аян болж өнгөрлөө.
ЗӨСҮТ