Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11.25-12.10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Энэ жил манай улсад “Ойлгоё Хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн хороодын эрэгтэй нийгмийн ажилтнууд аяны талаар танилцуулга, мэдээлэл хийж хамт олноороо хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн