Economist Intelligence Unit өнгөрөгч долоо хоногт 2019 оны дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг Ази, Европын хотууд буюу Парис, Хонконг, Сингапур тэргүүлж, дэлхийн хамгийн үнэтэй гурван хотоор нэрлэгджээ. Сингапур 2018 онд дэлхийн 133 хотыг тэргүүлж, чансааны эхэнд бичигдэж байсан бол энэ удаа түрүү жилийн жагсаалтын эхний 10-т бичигдсэн үзүүлэлтийг давтсан цорын ганц хотоор шалгарчээ.
2019 оны жагсаалтын эхний аравт Азийн хотуудаас Японы Осака (5 байр), Өмнөд Солонгос Сөүл (7 байр) багтсан бол Европын хотуудаас Цюррих (4 байр) Женев (5 байр) хотууд бичигджээ. АНУ-аас Нью-Йорк (7 байр), Лос Анжелес (10 байр) хотууд хамгийн өндөр үнэтэй хотын жагсаалтад орж иржээ.
Энэ жилийн чансаанд Нью-Йорк зургаан байраар ахиж эхний аравт орж ирлээ. Үнэтэй хотуудын жагсаалтын гол үзүүлэлтийг оршин суугчдын өрхийн орлого, тээвэр, хоол хүнс, хувийн амжиргааны зардал зэргийг задалсан тайланд тулгуурлан гаргажээ.
Дүгнэлтээс харахад АНУ-ын хоёр хотын тухайд эдгээр хотын өртөг таван жилийн өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байгааг харуулж байна гэж CNN мэдээлжээ.