Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хонгконгийн цагдаа нар их сургуулийн байрнаас 4000 орчим шатаагч бөмбөг илрүүлжээ – updown.mn

Хонгконгийн цагдаа нар их сургуулийн байрнаас 4000 орчим шатаагч бөмбөг илрүүлжээ

Хонгконгийн Цагдаагийн газар Баасан гаригт хотын Политехникийн их сургуулийн хотхоноос 4000 орчим гар хийцийн шатаагч бөмбөг илрүүлсэн хэмээн мэдэгджээ. Тус сургуулийн байр хоёр долоо хоногийн турш тэмцэгчдийн хориглолтын талбар болоод байсан юм.

Пүрэв гаригт хотхоноос сүүлчийн тэмцэгчид явсны дараа цагдаа нар байранд нэвтэрч, үзлэг шалгалт хийх үеэр 3989 ширхэг шатаагч бөмбөг, 1339 тэсрэх бодис, 601 лонх хортой шингэн бодис, 573 зэвсэг олдсон байна.

Өчигдөр хотхоныг Политехникийн их сургуулийн захиргаанд хүлээлгэн өгчээ. Энд 1000 гаруй тэмцэгч хориглолт байгуулж, бүсэлсэн цагдаа нартай тулалдаж байсан бөгөөд сүүлийн хоногуудад тэд их сургуулийн хотхоноос хэсэг хэсгээрээ зугтан, зарим нь бууж өгсөн байна. Цагдаагийнхан эндээс 1377 тэмцэгчийг баривчилсан бөгөөд тэдний 810 нь оргох үеэрээ баригджээ. Тэдний дунд 18 нас хүрээгүй 318 хүүхэд байсныг мөн тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн