Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн зарим эрдэмтэн судлаач, профессор, багш, алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав Монгол Улсын аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн Их сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор, багш, ажилтнуудад баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэвийн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд БСШУС-ын сайдын тушаалаар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ДХИС-ийн захирлын тушаалаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистикийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, сургалт, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт Э.Ганцэцэг нарыг Их сургуулийн “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагнав.
Мөн ДХИС-ийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбатд Хууль зүйн докторын диплом гардуулсан юм.