Уулнаас буусан цоохор ирвэс хээлтэй байжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Бэрх хайрханы Хярын хөх хэмээх газарт тал руу дэлхийд ховор цоохор ирвэс малчин айлын адуун сүргийг хураасан байдалтай байхыг тус сумын Үнэгтийн гуравдугаар багийн малчин залуу Б.Өлзийбат дурангаар хараад мэджээ.

Тэр энэ талаар орон нутгийн удирдлагууддаа мэдэгдэн, сумын байгаль орчны улсын байцаагч Д.Ганзоригоор ахлуулсан хүмүүс ирвэс байгаа газарт ирсэн аж. Ажлын хэсэгт Байгаль хамгаалагч С.Бадгаа, Ч.Ганчөдөр, О.Амаржаргал, газрын даамал А.Түмэннаст, хэсгийн төлөөлөгч Б.Алтангадас,цагдаа Г.Сүхцэрэн нар багтсан байна.

Тэд ирвэсийг унтаж байх үеэр бичлэг хийж, зургийг нь авч нас, биеийн хэмжээг нь тогтоожээ. Цоохор ирвэс нь нас бие гүйцсэн хээлтэй гинс, биеийн урт нь ойролцоогоор нэг метр 50 см, сүүл нь 80-90 орчим см байсан гэнэ. Ирвэсний ороо хоёрдугаар сард орж 90 хоногийн турш хээлээ тээж, ойролцоогоор 2-6 гүеэм гаргадаг аж.

Ирвэс энэ газраас 5.6 км-ийн зайд хээлтэй үнээний гүрээг ханаж унагасан ч идэж амжаагүй байсан бөгөөд нутгийг малчид ирвэс идэш тэжээл хайж тал руу буусан байх магадлалтай гэж таамаглажээ. Энэ үеэр нутгийн иргэд сумын албаны хүмүүст Бэрх хайрханд дөрвөн ирвэс байдаг талаар мэдээлжээ. Дэлхийд ховордсон энэ амьтан Баянхонгор аймгийн Галуут суманд байна нь ийн батлагдав.

Эх сурвалж: Өнөөгийн Баянхонгор

3 thoughts on “Уулнаас буусан цоохор ирвэс хээлтэй байжээ

  1. Уугий 2017-05-12 16:11 at 16:11

    Ямар хөөрхөн амьтан бээ бүүр удахгүй төрөх гэж бгаан бээш

    Хариулах
  2. Нэргүй 2017-05-12 21:05 at 21:05

    Тэр унагасан үхрийг нь өгчихөөсэй билээ

    Хариулах
  3. Ogi 2017-05-13 01:15 at 01:15

    heeltei hovordson amdant buyan bolgood heden uher urguchihud yahav dee buyan bolno biz

    Хариулах

Уугий-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн