МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр буюу 11-р сарын 28-ны 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлнэ.
Хурлаар МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Батүшиг орлон гүйцэтгэж байгаа юм. Б.Батүшиг нь МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн бөгөөд түүнтэй хамт МҮОХ-г удирдахаар олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм.