Монголын загвар зохион бүтээгчдийн ур чадвар, авъяас билэг нь шингэсэн бүтээлүүдийг нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий “Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмыг угтаж зохион байгуулдаг загварын долоо хоног “Блью Скай” зочид буудалд эхлэсэн ба шилдгийн шилдгүүдийг энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тодруулах юм.
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны
- “Топ” модель
- Шилдэг загвар зохион бүтээгч
- Шилдэг үсчин, нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.
Сонирхуулахад “Гоёл-2019” наадмын Топ моделиор Н.Сарнай, 2018 онд Т.Халиунаа нар шалгарч байсан билээ.
Харин 2017 онд анх удаа шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр топ модель тодруулаагүй.
Харин 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэл нар тус тус шалгарч байлаа.