2017 оны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, С.Батцэцэг өчигдөр орой (2017.05.11) алтан медаль хүртлээ. Шигшээ барилдаанд манай тамирчин залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө өрсөлдөгчөө цэвэр ялав.
2010 онд Шинэ Делид болсон Ази аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан С.Батцэцэг долоон жилийн дараа медалийн өнгөө хувирган, тивийн аварга, Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.