Иргэн хүнээс ирүүлсэн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах “Номин тав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад батлагдсан удирдамжийн хүрээнд байцаагчид шалгалт хийжээ.
Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн долоон нэр төрлийн хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байсан тул 154.0 кг буюу 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэрүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас эргүүлэн татаж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгууллаа.
Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулав.
2 comments
hujaa
Zub shuu. Hynaltiig sulruulj bolohgui bainga shalga