Австри улсын засаг захиргаа 1889 онд Нацистын дарангуйлагч агсан Адольф Гитлерийн мэндэлсэн Иннийн Браунау хотын байшинг цагдаагийн хэлтэс болгохоор болжээ.
2017 онд Австрийн Үндсэн хуулийн шүүхээс энэ байшингийн өмчийн эрхийг хасах хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн юм. Ийнхүү шүүхээс энэ байшинг неонацистуудын үүр уурхай болгох вий гээд эзэмшигчээс нь хураан авчээ. ДХЯ-ны тэмдэглэснээр хуучин эзэмшигчид нь 812 мянган еврогийн нөхөн олговор олгосон гэнэ.
Харин одоо байшинг цагдаагийн хэлтэс болгосноор национал-социализмын тухай дахин санагдуулахааргүй болно гэж Австрийн ДХЯ-ны тэргүүн Вольфганг Пешорн мэдэгджээ.
Барилгыг дахин төлөвлөхийн тулд Европын холбооны хүрээнд архитектурын уралдаан зохион байгуулахаар болсон байна. Уралдааны дүн 2020 оны нэгдүгээр хагаст тодорхой болно.
Эх сурвалж: ria.ru