Дани улс дэлхийн хамгийн худалдагддаггүй албан тушаалтнуудтай. 1990-ээд оны дунд үед тус улс дэлхийн авлигын эсрэг рейтингээрээ тэргүүлэх байр суурь эзэлж байна.
Дани улс төрийн албан хаагчдын дундах авлигын түвшин хамгийн бага гэсэн үзүүлэлтээ олон жилийн турш барьж байгаа үлгэр жишээ улс юм. Transparency International-ын Corruption Perceptions Index, CPI-т тус улс хоёрдугаар байр эзэлсэн гурван жилээс бусдаар бол 2007 оноос хойш тасралтгүй тэргүүн байранд бичигдсээр байгаа юм. Үүний зэрэгцээ 1995 оноос хойш индекс тооцож эхэлснээс хойш Дани улс авлигын түвшин хамгийн бага эхний дөрвөн орны тооноос огт хасагдаагүй.
Ийнхүү авлигын түвшин үнэхээр бага байдаг шалтгааныг нь Копенгагены их сургуулийн судлаачид тусалсан байна. American Economic Journal: Economic Policy сэтгүүлд үр дүнг нь нийтэлсэн энэхүү судалгаагаар Дани улс олон жил төрийн албанд хүмүүсийг ёс зүйн сэтгэлгээ, баяжих бус, нийгэмд ашигтай байх хүсэлтэйг нь сонгон шалгаруулж авдагтай холбоотой. Мэдээж төрийн албаны цалинг нэмэгдүүлбэл үнэнч шударга хүмүүсийн оронд бизнесээр ажиллахыг хүсдэг сэтгэлзүйн төрийн хүмүүс орж ирнэ гэж судлаачид үздэг байна.
Шоо болон нийтийн үйлчилгээ
Эрдэмтэд судалгааны явцад оюутнуудын дунд хуурах хандлагыг хэмжиж, оролцогчдын үр дүнг төрийн албанд ажиллах хүсэлтэй нь харьцуулсан байна.
Копенгагены их сургуулийн судлаачдаас явуулсан энэ туршилтад эрх зүй, эдийн засаг, улс төр судлалын салбарын 862 оюутан оролцжээ. Яагаад эдгээр салбарыг сонгосон бэ гэвэл эдгээр салбарын боловсрол эзэмшсэн хүмүүс Данийн төрийн албан хаагчдын 60 хувийг бүрдүүлдэг.
Эрдэмтэд оюутнуудын хувийн шинж чанар (шударга ба шударга бус), ямар ажилд орох сонирхолтой (төрийн болон хувийн сектор), түүнчлэн чиг хандлага (бусдад ашигтай тус хүргэх хүсэлтэй юу, эсвэл өндөр цалин авах сонирхолтой юу) гэдгээр нь харьцуулсан байна. Тэгтэл үнэнч хандлагатай, бусдын ашиг сонирхлын төлөө амьдрах сонирхолтой хүмүүс цалин бага байсан ч төрд ажиллах сонирхолтой нь ажиглагдсан байна. Харин арай шударга биш хүмүүс нь ирээдүйн мэргэжлээ сонгохдоо юуны түрүүнд өндөр цалинг чухалчилж, хувийн секторт ажиллахыг илүүд үзэж байв. Төрийн албаны хүлээгдэж буй цалин их байх тусам тийшээ орно гэсэн шударга бус оролцогчдын түвшин нэмэгдэж байлаа.
Оюутнуудын шударга байдлын түвшинд тогтооход шоо тус болсон юм. Оролцогчдыг компьютерийн өмнө суулгаад хаях шооны тоог таалгана. Үүний дараа комьютер шоог хаяж, үр дүнг нь харуулна. Харин дараа нь тоглогчид тусгай цонхонд таасан тоогоо оруулна. Оюутнуудад ашигтайгаар үр дүнг нь материаллаг байдлаар урамшуулахаар болжээ. Хэрвээ таасан тоо нь хаясан тоотой давхцаж байгаа тохиолдолд 3 крон буюу 0,5 орчим ам.доллар хожно. Харин давхцаагүй бол зөвхөн 1 крон авна. Шударга тоглогчдын хувьд зургаагаас нэг таах боломж үргэлж байгаа тул эрдэмтэд шударга бус байдлын статистик магадлалыг тоглогч бүрээс олон удаа шоо хаясны дараа тооцож болж байв.
Туршилтын үр дүнгээр оролцогчдын 14 хувь нь маш шударга буюу 2-оос бага хувьд нь л хуурч байсан. Харин 98 хувьд нь буюу бараг ихэнхэд нь худал хэлсэн оролцогч нийт оролцогчдын 17 хувийг эзэлж байлаа. Үлдсэн хувь нь энэ хоёр бүлэгт тэнцүү хуваагдсан юм.
Оюутнуудын цаашид хийх ажлын сонирхлыг тодорхойлохын тулд судлаачид тэднийг найман боломжит ажлын байрыг чухлын түвшнээр нь ангилуулжээ. Үүнээс гурав нь төрийн алба, тав нь хувийн секторын ажил байв. Төрийн албаны хоёр ажлыг дээр байр сууринд тавьсан оролцогчддын дунд шударга бус хандлагатай нь 36 хувийг эзэлж байсан нь хувийн секторт ажиллах хүсэлтэйгээсээ 10 пунктээр бага байлаа. Харин шударга байдлаа илүү ихээр харуулсан оролцогчид төрийн албанд ажиллахыг илүү хүсч байв. Жишээлбэл, бараг хууран мэхлээгүй оролцогчдын дунд ийм сонголт хийсэн хүмүүс нь 53 хувийг эзэлж байсан. Шударга бус оюутнуудын хувьд хамгийн их сэтгэл татдаг салбар нь санхүүгийн салбар байлаа. Учир нь энд илүү их цалинтай.
Эрдэмтэд оролцогчдыг мөн хувийн болон төрийн албаны ялгаатай цалингаар есөн боломжийг хувилбараас нэгийг нь сонгох даалгавар өгчээ. Төрийн албаны цалин хувийнхаас 20 000 крон буюу 3300 орчим ам.доллараар илүү байлаа байлаа. Данид үнэндээ хувийн компанийн эхлэл цалин төрийн албаныхаас 5000 кроноор илүү байдаг.
Тэгтэл төрийн албаны цалин өндөр байх тусам шударга бус байдлын түвшин өндөртэй хүмүүс энэ албыг сонирхох нь ихэсч байв. Төрийн албаны цалин хувийн компанийнхаас 10 000 мөн 20 000 кроноор нэмэгдэх тусам төрийн албыг сонгосон оролцогчдын шударга бус байдлын түвшин хувийн компанийнхаас илүү болж ирсэн байна. Тэгэхээр Данийн төрийн албаны цалин харьцангуй бага байдаг нь чухал хүчин зүйл бөгөөд цалинг нь нэмэх л юм бол төрийн албанд ёс зүйн хувьд доогуур хүмүүс орж ирэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Эрдэмтэд түүнчлэн оюутнуудын чадвар, хүйс, эрсдэлээс зайлсхийх хүсэл, ажлын тогтвортой байдлын аль нь шударга бус оролцогчдын ажлын үнэлэмжинд нөлөөлдөггүйг илрүүлсэн байна.
Гэхдээ энэ нь авлигын түвшнээ бууруулах хүсэлтэй улс төрийн албан хаагчдынхаа цалин багасгах хэрэгтэй гэсэн үг биш. Төрийн албаны салбарт цалин өндөр байснаар хүмүүсээ тогтоох, буруу зүйл оролцохоос ч сэргийлдэг гэж Копенгагены их сургуулийн судлаачид үзжээ.
Эх сурвалж: thebell.io