Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгон суралцаж буй ирээдүйн эдийн засгийн хөдөлгөх хүч, мэргэжилтэй ажилтнуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, аж үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж байна. МБСБ-ын суралцагчид үйлдвэртэй танилцахын зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтнүүдэй нь уулзаж, дотно яриа өрнүүлэн, өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авах бололцоогоор хангаж байна. Ирээдүйн ажлын байрныхаа талаарх ойлголттой болж, хөдөлмөрт бэлтгэн, боломжийг эрэлхийлэх уг үйл ажиллагааг Боломжийн эрэлд гэж нэрлээд байгаа юм.
Нийт долоон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 140 сурагчид 20 гаруй үйлдвэртэй танилцах хөтөлбөр нь энэ оны 11 болон 12-р сард зохион байгуулагдаж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдад Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос хөдөлмөрт бэлтгэх сургалтыг орж байна. Энэхүү танхимын сургалтаар дамжуулан суралцагсад хэрхэн ажлын байрны мэдээллийг хайх, ажилд ороход бүрдүүлэх бичиг баримт, ажилд орох бэлтгэлээ хэрхэн хангах болон ажил эрхлэх нөхцөл, боломжийг тогтоох зэрэг мэдээллийг авч байгаагаараа онцлог юм.
Боломжийн Эрэлд хөтөлбөрийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зохион байгуулж Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл дэмжин ажиллаж байна. Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төслийг ХБНГУ, Австрали, БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран хэрэгжүүлж байна.