Чөлөөт бөх, сонгомол барилдааны “Москва” гран при, “Алроса” цомын тэмцээн энэ сарын 29-30-нд Москва хотноо зохиогдох билээ.
Харин тус тэмцээний хоёр дахь өдөр ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз барилдах гэнэ.
Энэ талаар ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүлэгч Георгий Брюсов хэлэхдээ “Оны сүүлээр зохиогддог Москва хотын Гран При тэмцээн дэлхийн бөхийн ертөнцийн анхаарлыг татдаг болоод удаж байна. Бид энэ удаагийн тэмцээнээ шинэ маягаар зохион явуулна.
Эхний өдөр сонгомол, чөлөөт бөхийн олимпын жингүүдийн барилдаантай бөгөөд жин болгоныг өөр системээр барилдуулна. Мөн тухайн жингийн хоёр шилдэг бөхийн халз барилдаан болоод эртний өрсөлдөгчдийн мөн л халз барилдааныг зохионо. Үүнд олимп, ДАШТ-ий шагналтнууд, энэ олимпын циклийн тэргүүлэгчдийг урьж оруулах юм. Харин 30-ны өдөр сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй барилдана.
Ийм онц сонирхолтой тэмцээнийг бөх сонирхогчид хүсэн хүлээж байгаа нь дамжиггүй. Манай тэмцээн дэлхийн бөхийн цаашдын хөгжлийг харуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.