2019-11-20 14:111min00

Арван хувьцаат компанийн ханш өсчээ

real_1532599483

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 78,412,002  төгрөгийн үнийн дүн бүхий 172,710 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын их дэлгүүр” ХК (UID +11.93%) болон “Ремикон” ХК (RMC +5.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөсөг трейд” ХК ((HSG -10.80%) болон “Сүү” ХК (SUU -6.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.28 хувиар өсч 18819.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,525,651,763,089.54 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй