Архивын улсын үзлэгийг ямар чиглэлүүдээр хийж байна вэ?

2019-11-20 13:591min
75573774_3180141565390406_2500537888240828416_o

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Налайх дүүрэгт ажиллаж байна.

Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт зэрэг чиглэлээр шалгаж, үнэлгээ өгөх юм.