Аливаа өвчний шинж тэмдгийг мэдэж байх нь эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулж буй нэг хэлбэр юм. Тайван бус нийгэм нь хүний сэтгэл зүйг гэмтээж, сэтгэцийн эмгэг бий болгож, тэр нь хүндэрч сэтгэцийн өвчин болох тохиолдол түгээмэл байдаг байна. Тиймээс бид сэтгэцийн эмгэг гэж юу болох, сэтгэцийн өвчин гэж юу болохыг таньж мэддэг болсноор энэ өвчнөөс өөрсдийгөө аврах боломжийг бий болгож байгаа юм.
Өмнө нь бид ” Сэтгэцийн өвчинд яагаад анхаарал тавих ёстой вэ?” гэдэг мэдээллийг та бүхэнд хүргэсэн бол энэ удаа шинж тэмдэг ямар ямар шинж тэмдгээр илэрдгийг хүргэж байгаа юм.
Сэтгэцийн өвчин тодорхой шинж тэмдгээр илэрдэг байна. Энэхүү шинж тэмдгийг таван тодорхой бүлэгт хуваадаг.
- Бие мах бодийн-“Биеийн шинж тэмдэг. Энэ нь биемахбодийн үйл ажиллагаанд нөлөөлөх бөгөөд үүнд өвдөлт өгөх, ядрах, нойр алдагдах шинж тэмдэг орно. Сэтгэцийн өвчнүүд нь биеийн талаас илрэх шинж тэмдгүүдийг үүсгэдэг гэдгийг санах нь чухал байна.
- Мэдрэмжийн- Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг. Үүний тод жишээнд гуниглах буюу айх мэдрэмж орно.
- Сэтгэхүйн- “Танин мэдэхүйн” шинж тэмдэг. Үүний тод жишээнд амиа хорлох тухай бодох, хэн нэгэн өөрийг нь хорлох гэж байгаа гэж бодох, эрүүл саруулаар сэтгэх нь хүндрэлтэй болох, мартамхай болох зэрэг мэдрэмж орно.
- Төрх үйлийн- төрх үйлийн шинж тэмдэг. Энэ тухайн хүн юу хийж байгаатай холбоотой. Үүний жишээнд догшин авир гаргах, амиа хорлохыг оролдох зэрэг орно.
- Дүрслэн бодох- хүртэхүйн шинж тэмдэг. Энэ нь мэдрэхүйн эрхтнүүдээс гарч ирэх бөгөөд бусдын сонсож чадахгүй дуу хоолой, харахгүй байгаа зүйлүүд орно. Хий үзэгдэл
Бодит байдал дээр дээрх шинж тэмдгүүдийн төрлүүд бие биетэйгээ нягт холбоотой байдаг аж.
СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ЗУРГААН ТӨРӨЛ БАЙДАГ
- Түгээмэл сэтгэцийн эмгэгүүд /сэтгэл гутрал, сэтгэл түгших/
- Архидах буюу мансууруулах бодис хэрэглэх зэрэг “муу зуршлууд”
- Сэтгэцийн хүнд эмгэг /Солиорол/
- Оюуны хомстол
- Өндөр настны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд
- Хүүхэд насны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд
Дараагийн удаа бид уншигчид даа сэтгэцийн эмгэгүүдээс хамгийн түгээмэл байдаг Сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг хэрхэн яаж илрэхийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Бэлтгэсэн: Н.Батаа