2019-11-19 09:511min00

Монголын шигшээ баг өнөөдөр ямар багтай тоглох вэ…

62392413_2377638889181004_5147752470167945216_n

Манай хөлбөмбөгийн шигшээ баг Мьянмарын шигшээ багтай өнөөдөр тоглоно. Уг тоглолт тус улсын хуучин нийслэл Мандалай хотын 31 мянган үзэгчийн суудалтай Мандалар Тири цэнгэлдэхэд Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийнэ.

Тоглолт Улаанбаатарын цагаар оройн 19:30 минутад эхлэх бөгөөд Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбожи улсад долоо хоногийн бэлтгэл хийж Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн юм.

Одоогоор манай баг хэсэгтээ дөрвөн тоглолт хийж гурван оноо авч, дөрөвдүгээр байрт бичигдээд байна.

Харин манай шигшээгийн Мьянмарын шигшээ баг гоолын зөрүүнээс шалтгаалан хэсгийн сүүлийн байрыг эзэлж буй юм.