ХЗДХСайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019″шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн ТЭРГҮҮН БАЙР эзэлж, автомашинаар шагнагдлаа. Тэрээр энэ тэмцээнд 3 дахь жилдээ орж байгаа бөгөөд 2 удаа дэд байранд шалгараад байжээ. Харин дэд байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш шалгарч мотоцикль, Гуравдугаар байранд Ховд аймаг дахь цагдаагийн газрын Манхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ иж бүрэн компьютерээр шагнуулсан байна.
Тэмцээний нэгдүгээр шатанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчөөс гуравдугаар шатны шалгаруулалтад 16 хэсгийн төлөөлөгч оролцжээ.
Н.Батаа