Урлаг, Спорт

Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй

Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол улсын цагаар 2019 оны 11 сарын 14-ны 17,00 цагт эхэлж байна. Монгол хүн 2015 оноос хойш оролцдог болсноор монголчуудын олонхи нь энэ аяллын талаар мэдээлэлтэй болоод байгаа.

“Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан юм.

Харин энэ жилийн уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам өрсөлдөж байна.

Иймд та бүхэн энэхүү линкээр нэвтэрч, Ч.Даваадуламд саналаа өгөөрэй. Эр зориг, тэсвэр хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо эерэгээр сурталчлах сайхан боломж гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: livetv.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close