Допингийн шинжилгээнд нөлөөлдөг хэргээр Улсын баяр наадмын комиссын гишүүд АТГ-т шалгагдаж байна
2019-11-11 12:071min

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн хоёроос допингийн төрлийн бодис илэрсэн дуулиан удаан хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа. Наадамд түрүүлсэн залуу бөх Э.Оюунболд энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд допингийн шинжилгээний ард явагддаг хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг АТГ-т хүргүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв.
Үүнийг АТГ-аас үгүйсгэсэнгүй. Энэ хэргийг шалгаж байгаа. 2009-2019 оны улсын наадамд зодоглосон бөхчүүдээс дахин допингийн сорил авч, гадаадад шалгуулна. Баяр наадам зохион байгуулах комиссын хэд хэдэн албан тушаалтныг дуудан байцааж байгаа гэж АТГ-ын эх сурвалж мэдээллээ.
