Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Онцгой байдлын газрын албан хэрэгцээнд зориулж 80 сая төгрөгийн үнэ бүхий Ланд 200 маркийн автомашиныг гардууллаа.
Өнгөрсөн жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах аврах 42-р ангид Пургон автомашин олгож байжээ. Мөн 7,8 сая төгрөгийн санхүүжилтээр гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг байгуулах засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Харин энэ оны хувьд 32,1 сая төгрөгийн санхүүжилтээр 18 сум, таван тосгонд гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг мэдээлэл, оролцоог дээшлүүлсэн аж.
Мөн тавдугаар сард гарсан ой хээрийн түймрийг унтраахад 23,5 сая төгрөгийн гар багаж, техник хэрэгсэл олгож, түймрийг хохирол багатай богино хугацаанд унтраахад түлхэц болж