Миллениалууд буюу1981-1996 онд төрсөн хүмүүс өмнөх Х үеийнхэн буюу 1961-1981 онд төрөгсөдтэйгөө харьцуулбал эрүүл мэнд нь амархан муудаж, нас барах магадлал 40 хувиар илүү гэнэ. Америкийн хараат бус даатгагчдын Blue Cross Blue Shield Association (BCBS) холбооноос гаргасан 32 хуудас бүхий тайланд энэ тухай тэмдэглэжээ.

Судалгаанаас үзэхэд энэ үеийнхний гол асуудал нь даралт ихсэх өвчин, холестериний түвшин өндөр, мөн хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлолт өндөр, тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдах үзэгдэл гэнэ.

Миллениалуудын эрүүл мэнд сулаас болж ойрын жилүүдэд эрүүл мэндэд гаргах зардал ч өснө гэж эдийн засагчид үзэж байна. Тэдний эмчилгээнд өмнөх үеийнхний эмчилгээнээс ч их зардал гарна. АНУ-д л гэхэд 4,5 мянга орчим ам.долларын зардал дунджаар гарна гэжээ.

Үүнээс гадна миллениалууд эрүүл мэндийн асуудлаасаа болоод ажлаа үр дүнтэй хийж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. 1981-1996 онд төрсөн олон хүн өвчнөөсөө болоод ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй гэжээ.

Эх сурвалж: iz.ru

By updown

5 thoughts on “Миллениалууд ядуу амьдарч, эрт үхэх хандлагатай гэв”
  1. Buhel bute yeiinhnii ireeduig ingej degs taamaglaj bolohgui. Hun torolhtnii buh ye saintai muutai l yavj irsen. Zaluuchuud aa ireeduigee hun ooroo onoodriin uilseeree buteedeg yum shuu. Buu shantar, daichin zorigtoi, uhamsartai shudarga, hodolmorch baigaarai!!!

  2. энэ хугцааны дунд үед тэнгэрт сүүлт од удаан хугцаагаар харагдаж байсан энэ нь дэлхий ертөнцөд муу хүчин ноёрхохын тэмдэг гэж эртний зөнчид бошголсон байдаг

  3. манайд бол энэ нь 1995-2010 оны хооронд төрсөн хүүхдүүд бие султай сэтгэлийн хөдлөл ихтэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн