Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангалтгүйгээс болж олон хүний амь нас барилгын талбайд эрсэддэг. Энэ удаад ийм эрсдэлээс урьдчилан сэргийлж, маш ноцтой нөхцөл байдлыг илрүүлэн арга хэмжээ авсныг МХЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Эрдэнэт хотын хоёрдугаар хорооллын 25 дугаар байрны хажууд байрлах “Макадам” ХХК-ийн цамхагт кран нурах эрсдэлтэй болсон байжээ. Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудад санал хүргүүлсний дагуу тус краныг буулгуулжээ. Эс бөгөөс хэчнээн хүний амь насанд аюул учрах байсныг хэлэхэд бэрх.
Ямартай ч краныг буулгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж амжсан байна.