Г.Батхүү агсны гэр бүлийнхэн сонгуульд хүч үзэх гэнэ

2019-11-08 11:241min2
bathuugiin ger bul

АН-ын дэд дарга агсан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсанаас хойш хагас жил гаруйн хугацаа л өнгөрч байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд талийгаачийн гэр бүлийнхэн улс төрийг орхихгүй байх шийдвэрт хүрсэн бололтой. Энэ талаар зарим хэвлэлүүд бичээд эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Г.Батхүү агсны дүү П.Батчимэг Хан-Уул дүүрэгт, Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн гэнэ. П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргийн НИТХ-д сонгогдож байсан нэгэн. Харин Б.Ганхөлөг сонгуулийн бэлтгэлээ Өвөрхангай аймгийн таван сумдаас эхлүүлсэн аж.

Төрийн тусгай хамгаалалттай газар болсон учир битүүлэг гэгдэх Г.Батхүү агсны хэргийн араас түүний гэр бүлийнхэн хөөцөлдөх шаардлагагүй болсон уу, эсвэл учир нь олдсон уу, ямартай ч улс төрд зүтгэхээр цаг зав гаргаж яваа нь цаанаа учиртай л байж таарна.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2019-11-08 12:36 at 12:36

    Boliochee boli icheechee ich.

    Хариулах

  • Зочин

    2019-11-08 17:49 at 17:49

    батчимэгийг дэмжийшүү.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй