Монгол Улсад 30 хоног оршин суух зөвшөөрөлтэй ирж, цахим гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн сэжиглэгдсэн 758 хятад иргэнийг өнгөрсөн бямба гаригт хуулийн байгууллагынхан БНХАУ руу албадан гаргасан.
Тэднийг Эрээн боомтын Цагдаагийн газар хүлээн авч, бүгдэд дугаар өгсөн байдаг. Эдгээр залууст хэрэг үүсгэн Нанжин хотын хорих ангид хорих гэж байгаа талаар өмнөд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ.
Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө ТЕГ болон ЦЕГ-ын хяналт дор таван зочид буудлаас баригдсан 760 гаруй хятад иргэнийн хэрэглэж байсан “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер, их хэмжээний бэлэн мөнгө, тансаг зэрэглэлийн автомашиныг хураан авч, толгойлогч гэж болох хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ТЕГ, ЦЕГ мэдээлсэн билээ.