Өнөөдөр үнэхээр харамсам үйл явдалтай тохиолдсон учраас бичиж хэлэхээс өөр арга байсангүй. Түүхийг өгүүлсүй, 6 жилийн өмнө манай эмнэлэгт үзүүлж, ходоодоо дурандуулж ходоодны эрт үеийн хорт хавдар гэж оношлогдож байсан өвчтөн маань өнөөдөр надад дахин хандлаа.
Уг өвчтөнд 2012 оны 06 сард дээрх онош эд эсийн шинжилгээгэр бүрэн батлагдаж, дурангаар ходоодны салстыг хуулах мэс ажилбарыг санал болгосон. Өвчтөн бөө гээчид хандахад амь насанд аюултай мэс хүргэж болохгүй би эмчилнэ гэжээ. Би өвчтөний араас 2 удаа утасдаж эмчилгээндээ орохыг санал болгож анхааруулсан юм.Нэг жилийн дараа 2013 онд би дахин залгаж биеийн байдлыг нь асуухад надаас санаа зовсондоо утсаа салгасан гэнэ.
Биеийн байдал зовиуртай байсан тул 2015 онд БНСУ-д очиж үзүүлэн хожуу үеийн хорт хавдар гэж онош тогтоогдон ходоодоо мэс заслаар тайруулсан байна. 2018 оны зургадугаа сард дахин БНСУ-д үзүүлж шинжилгээ өгөхөд хавдар эцсийн шатандаа орсон бусад эрхтэнд үсэрхийлсэн тул химийн эмчилгээ эхэлсэн байна.Ийм л юм болжээ. Хэрвээ 2012 онд бидний үгэнд орсон бол энэ хүн бүрэн эдгэх боломжтой байлаа. Эрт үеийн хавдар оншлогдоод эдгэрсэн тохиолдол бидэнд маш их байна.Үнэхээр харамсаж байна. Тэр бөөг шүүхэд дуудмаар.
Хэрэв эмч хүн хавдартай хүнийг 3 жил эмчилээгүй бол өдийд бөөн хэл ам болж, ял төлбөрт унах нь тодорхой биздээ.Иймэрхүү лам, бөө, энерги эмчилгээ гээчид явж хугацаа алдаж хавдарын эцсийн шатандаа ирээд бидний гар дээр амьсгал хурааж байгаа хүмүүс бишгүй олон байна даа.Иймэрхүү хүмүүсийг хуулиар хорьж болдоггүй юм уу.
Тэд нарт хүн эмчлэх хүний амь насаар тоглох эрх байдаг хэрэг үү. Би хүн эмчлэх эрхтэй мэс засалч хүн. Харин тэд? Үнэхээр харамсаж байна даа та нарын өмнөөс. Хэлэх үг ч алга… мэс заслын өвчин мэс заслаар л эдгэдэг юм шүү дээ” гэжээ.Нээрээ л мэс засал хийлгэх ёстой өвчтөнүүд лам бөөгөөр явж байна гээд өвчнөө хүндрүүлж ирдэг гэнэ. Аливаа өвчин ардаар биш анагаах ухаан шинжилгээнд тулгуурлаж эдгэдэг, эмчлэгддэг гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: olloo.mn